Их Британиас гаралтай коронавирусийн хувилбар АНУ даяар ХУРДАЦТАЙ тархаж байна

Их Британиас гаралтай коронавирусийн хувилбар АНУ даяар ХУРДАЦТАЙ тархаж байна

АНУ-ын эрдэмтдийн ням гарагт/2021.02.07/ тайлагнасан судалгаагаар Их Британиас гаралтай коронавирусийн “В.1.1.7” гэж нэрлэгдсэн шинэ төрөл тус улс АНУ даяар хурдацтай тархаж байгааг тогтоожээ. Тодруулбал, мутациар өвчилсөн хүмүүсийн тоо ес хоног тутам хоёр дахин нэмэгдэж байгаа аж.

Тиймээс АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) ирэх гуравдугаар сар гэхэд уг мутац АНУ төдийгүй хэд хэдэн оронд давамгайлсан омог болж магадгүй гэж таамаглаж байна.

Өмнө нь эрдэмтэд Их Британийн зүүн өмнөд хэсэгт анх тархсан уг хувилбарыг “халдварлах чадвар өндөр” гэдгийг нь 100 хувь батлаагүй, зөвхөн таамаглаж байв. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дэлхийн олон оронд тархаж тэр хэмжээгээрээ шинэ судалгааны ажил эхэлсэн гэж хэлж болно. Харин ням гарагт гаргасан уг судалгаанд дурдсанаар шинэ хувилбар нь вирусийн бусад омгоос 35-45 хувиар илүү халдварлах чадвар өндөр. Өөрөөр хэлбэл энгийн вирусээс илүү хурдан хугацаанд хүнээс хүнд халдах чадвартай гэжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард CDC-ээс уг мутацийн талаар Америкчуудад анх анхааруулахад шинээр бүртгэгдсэн өвчлөлүүдийн ердөө 0,5 хүрэхгүй хувийг уг хувилбар эзэлж байжээ. Харин нэгдүгээр сарын эцэс гэхэд 3,6 хувь болж огцом өссөн байна.

-ШИНЭ МУТАЦИ НАС БАРАЛТЫГ НЭМЭГДҮҮЛДЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-

Дэлхий даяар дараах SARS-CoV-2-ийн хувилбарууд өргөн тархжээ. Үүнд: 

  • VOC 202012/01.В.1.1.7: Уг хувилбар нь Их Бритиас гадна ДЭМБ-ын зургаан бүсийн 50 улсад бүртгэгдсэн
  • 501Ү.Ү2: ДЭМБ-ын зургаан бүсийн 23 улсад бүртгэгдсэн
  • 501Ү.Ү3. Дани улсад анх бүртгэгдсэн

Зурагт харагдаж буй баяжуулалтын уураг вирусийг хүний биед халдварлуулдаг

Бүх вирус цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг бөгөөд “Sars-CoV-2” ч энэ жишгээр хувирч, мутацилагдаж байна. Жилийн өмнө вирусийг анх илрүүлснээс хойш эдгээрээс гадна олон мянган мутаци үүссэн.

Лондонгийн их сургуулийн коллежийн эмгэг төрүүлэгчдийн хувьслын шинжээч доктор Люси ван Дорпийн хэлж буйгаар мутацийн дийлэнх хэсэг нь вирусийн үндсэн шинж тэмдгийг өөрчилдөггүй, зөвхөн “дагалддаг” гэж хэлж болно. 

Одоогийн байдлаар мутациуд илүү хүнд өвчлөлийг үүсгэдэг гэсэн нотолгоо гараагүй байгаа ч эрдэмтдийн хамгийн ихээр санаа зовж буй хоёр асуудал бий. Нэгдүгээрт, мутациар халдварласан өвчлөлийн огцом өсөлт улс орнуудын эрүүл мэндийн системийг доголдуулах асуудал. Хоёрдугаарт,вакцинууд мутацид нөлөөлж чадах эсэх.  

Коронавирусийн В.1.1.7 хувилбар шинж чанарын хувьд анхны вирусийн нэгэн адил өндөр настан болон архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй. Мөн зарим эрдэмтэн нас баралтыг 30 гаруй хувиар нэмэгдүүлж болзошгүй хэмээн таамаглаж байна. Гэсэн ч энэ нь хараахан батлагдаагүй бөгөөд судалгааны өгөгдөл нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Эрдэмтдийн ийн таамаглал дэвшүүлэх болсон үндэслэл нь АНУ-д нэгдүгээр сарын эхээр шинээр илрэх халдварын тоо буурч байгаа ч өдөр тутмын дундаж нас баралт өндөр байгаатай холбоотой юм. Одоогоор 3 мянга гаруй эмнэлгүүд ачааллаа дийлэхэд тун хүндрэлтэй байгаа аж. 

Харин вакцинуудыг коронавирусийн анхны хувилбарын дагуу боловсруулсан. Гэсэн ч “Pfizer”, “Oxford-AstraZeneca”, “Moderna” вакцинууд бүгд B.1.1.7-ийн омгоос хамгаална гэж судалдгаандаа дурдсан ч 100 хувь батлагдаагүй байгаа нь эрдэмдийн санаа зовоосон асуудал болж байна.

Эх сурвалж: BBC