Өнөөдөр Д.Трампыг Капитолын үймээнтэй холбогдуулан шүүх Сенатын хоёр дахь хурал болно

Өнөөдөр Д.Трампыг Капитолын үймээнтэй холбогдуулан шүүх Сенатын хоёр дахь хурал болно

Өнгөрсөн сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаас Ерөнхийлөгч Д.Трампыг огцруулах тогтоолыг баталсан. Төлөөлөгчдийн Танхимаас холбогдох шийдвэрийн төсөл, Д.Трампыг огцруулахтай холбогдсон 80 хуудас бүхий материалыг саяхан Сенатын танимд өргөн барьсан билээ. Д.Трампын импичментийн асуудлыг хэлэлцэх бэлтгэл хангагдсан тул Сенатын танхимд импичментыг өнөөдрөөс хэлэлцэж эхлэхээр болжээ /“импичмент” гэдэг нь АНУ-ын холбооны болон мужийн хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалын албан тушаалтанд хариуцлага тооцох үйл явц юм/.

Ийнхүү тэрбээр Сенатаар гэм буруугаа хоёр дахь удаагаа мөн огцорсныхоо дараа шүүлгэж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна. 

Трамп шүүх хуралд өөрийгөө өмгөөлүүлэх хууль зүйн багаа бүрдүүлэхэд нэлээдгүй бэрхшээлтэй тулгарсан. Учир нь хувийн өмгөөлөгч Руди Жулиани нь түүнийг бослого дэгдээсэн хэрэгт буруутгаж өмгөөлөхөөс татгалзсан. Үүний дараа тэр Батч Боуэрсын удирдсан хууль зүйн багтайгаа ч муудалцсан юм. Эдүгээ өмгөөлөгч Дэвид Шоен, Брюс Л Кастор нараар удирдуулсан Трампын баг түүний хэлсэн үг Капитолийн бослогыг өдөөгөөгүй бөгөөд өнөөдөр болох шүүх хурал Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хуудас бүхий маргаантай баримт бичиг бэлдээд байгаа аж. 

Шүүх хуралдаан хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа ч ихэнх хүн Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Конгресст саад учруулсан хэрэг нь тодорхой тул өмнө нь Украины асуудлаар импичментэд холбогдсон гурван долоо хоногийн шүүх хуралдаанаас хамаагүй богино хугацаанд дуусна гэж үзэж байна. 

Эх сурвалж: CNN