Маргааш Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн эх орондоо ирнэ

Маргааш Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн эх орондоо ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард гурван чиглэлд таван удаагийн нислэг үйлдэж иргэдээ татан авахаар болсон. Үүний дагуу маргааш буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж 160 иргэнээ татан авах гэж байна. Онгоц өдрийн 15.40 цагт Токио хотын Нарита олон улсын нисэх буудлаас хөөрөх товтой байна.Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал №2-ийн 3 давхрын "Q" каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Энэ сарын 3-ны өдөр Сөүлөөс тусгай үүргийн онгоцоор 160 иргэнээ татан авсан. Харин маргаашийн нислэг энэ сард үйлдэгдэх хоёр дахь нислэг юм. Үүний дараа 

  • Хоёрдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд тус тус тусгай үүргийн нислэг үйлдэснээр энэ сард нийт 1070 иргэн эх орондоо ирэх юм.