Хятадын өмнөд хэсгээс 80 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийг шүд олджээ

Хятадын өмнөд хэсгээс 80 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийг шүд олджээ

Археологичид Хятадын өмнөд хэсэг Хунань мужаас 80 мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн 47 ширхэг шүдийг илрүүлжээ. Даоксиан агуйгаас олдсон уг шүднүүд нь орчин үеийн хүн анх Африкаас Ази руу 80-120 мянган жилийн өмнө нүүж ирсэн гэх таамаглалын хамгийн баттай нотолгоо юм хэмээн “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд дурдсан байна.

Агуйгаас олдсон шүднүүд

Шүднүүд нь устаж үгүй болсон аварга том панда болон бусад хөхтөн амьтдын үлдэгдэлтэй хамт олдсон аж. Харин ойролцоох газраас ямар нэгэн чулуун зэвсэг олдоогүй тул судлаачид уг хүмүүс агуйд амьдарч байгаагүй бөгөөд шүдийг нь махчин амьтад үлдээсэн байх магадлалтай гэжээ. 

Харин археологийн ажлыг удирдсан тэргүүлэх судлаачдын нэг Лю Ву чулуужсан олдворууд 80 мянган жилийн өмнө Хятадын өмнөд хэсэгт орчин үеийн анхны хүмүүс гарч ирсний нотолгоо байж болзошгүй хэмээн үзэж буйгаа хэлжээ.  Улмаар Даоксиан агуйн хүмүүсийн гарал үүслийг тодруулахын тулд шүдний дээжээс ДНХ гаргаж авахаар төлөвлөж байгаа аж. 

Их Британийн Оксфордын их сургуулийн археологич Майкл Петраглиа “Nature"-д өгсөн ярилцлагадаа “Энэ бол сүүлийн арван жилд Ази тивээс гарч ирсэн хамгийн чухал олдворуудын нэг" хэмээн ярьсан байна. 

Эх сурвалж: CNN