НҮБ: Хойд Солонгосын хакерууд санхүүгийн байгууллагуудаас 300 сая доллар хулгайлсан

НҮБ: Хойд Солонгосын хакерууд санхүүгийн байгууллагуудаас 300 сая доллар хулгайлсан

Умард Солонгосын  хакерууд коронавируст халдварын эсрэг вакцин боловсруулж буй АНУ, Их Британи, БНСУ-ын дор хаяж зургаан эмийн үйлдвэрийн сүлжээг хакердах гэж оролдсон тухай “The Wall Street Journal” сонин өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл тус улсын хакерууд өнгөрсөн нэг жил орчим хугацаанд гадаад улс орнуудаас $300 гаруй саяыг хулгайлж, Пёньяны цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн тухай НҮБ-ын нууц тайланд өгүүлсэн ба тус тайлангийн зарим хэсгийг олж авснаа CNN агентлаг мэдээлжээ.

НҮБ жилд хоёр удаа Умард Солонгосын дүрвэгчид болон бусад тоо баримтуудыг ашигладан тус улсын талаар тайлан гаргадаг байна.

НҮБ-ын гаргасан мэдээллээр 2019-2020 оны хооронд Умард Солонгосын хакерууд бусад улс орнуудын банк санхүүгийн байгууллагууд, крипто валютын арилжааны төвүүдээс нийтдээ $316.4 саяыг хулгайлсан гэжээ. Харин хакердаж олсон энэхүү мөнгөө цөмийн зэвсэгт шаардлагатай материал үйлдвэрлэх, баллистик пуужингийн дэд бүтцээ сайжруулах, цөмийн зэвсгийн байгууламжаа өргөтгөх зэрэг үйлсэд зарцуулсан гэнэ. Коронавирусийн халдвараас үүдсэн олон улсын хоригоос болж тус улс өнгөрсөн онд хангалттай экспорт хийж чадаагүй учраас энэхүү эдийн засгаа хямралаа кибер халдлагаар нөхсөн байх магадлалтай хэмээн бусад улсууд хардаж эхэлжээ.