Японы шумбагч онгоц эрэг дээр гарах үедээ аяллын усан онгоцтой мөргөлджээ

Японы шумбагч онгоц эрэг дээр гарах үедээ аяллын усан онгоцтой мөргөлджээ

Өчигдөр/2021.02.09/ Японы шумбагч онгоц Номхон далайн эрэг дээр гарах үедээ аяллын усан онгоцтой мөргөлджээ. Ослын үеэр шумбагч онгоцны багийн гурван хүн бэртсэн бөгөөд азаар аяллын усан онгоцод хөлгийн ахмадаас өөр хүнгүй байсан аж. 

Харин "Сорю" гэх шумбагч онгоцны антены тулгуурт гэмтэл гарч, холбооны хэрэгсэл нь тасалдсан байна. "Сорю" хөлөг онгоц нь 2009 оноос хойш 11 жилийн турш тасралтгүй далайд гарсан дизель цахилгаан шумбагч онгоц юм. Тухайн үед цэргүүд шумбагч онгоцоор сургуулилт хийж байжээ. 

Японы Батлан хамгаалахын сайд шумбагчид ноцтой хохирол учраагүй тул үргэлжлүүлэн хөдөлж чадсан гэж мэдээлсэн юм. Харин АНУ-ын тэнгисийн цэргийн ахмад асан Брэдли Мартин "Би хохирлыг" бага гэж нэрлэхгүй. Онгоц шумбах боломжгүй болсон бөгөөд холбоо тасарсан” гэжээ. Одоо Японы тэнгисийн албанаас уг хэргийг шалгаж байгаа аж. 

Шумбагч онгоцны антенною гэмтсэн байдал

Эх сурвалж: APnews