Индонезийн 1845 кг жинтэй хиймэл дагуул Монголын газар нутагт унах магадлалтай байна гэв

Индонезийн 1845 кг жинтэй хиймэл дагуул Монголын газар нутагт унах магадлалтай байна гэв

Индонезийн “Телком-3” хиймэл дагуул тун удахгүй дэлхий дээр унана хэмээн тус улсын Сансрын шинжлэх ухааны Үндэсний төвөөс /LAPAN/ хоёр хоногийн өмнө /2021.02.09/ мэдээлжээ. Ингэхдээ сүүлийн үеийн тооцооллоор хиймэл дагуул Монгол улсын газар нутаг орчим сүйрнэ гэж таамагласан байна. 

“Телком-3” хиймэл дагуул нь 1845 кг жинтэй. 2012 оны наймдугаар сарын 6-ны өдөр Казахстаны Байконур сансрын төвөөс хөөргөсөн боловч техникийн асуудлаас болж тойрог замд хүрч чадалгүй холбоо тасарсан юм.

Тухайн үед “Телком” групп тус хиймэл дагуулын төсөлд зориулж 200 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд Оросын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч I”SS-Решетнев” хэмээх компани хийж байжээ. Ингэснээр тус хиймэл дагуул Индонезийн худалдаж авсан ОХУ-ын анхны хиймэл дагуул болж байв. Хиймэл дагуул яагаад сансрын тойрог замд орж чадаагүйг Оросын талаас “тээвэрлэгч "Протон-М" пуужинд техникийн асуудал гарсан” хэмээн тайлбарлажээ. LAPAN-аас хиймэл дагуул яг хэзээ унах талаар таамаглалыг одоогоор гаргаагүй байна. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр хулгана өдөр

20 минутын өмнө