БНСУ-д таваас дээш хүн цуглаж халдвар авсан тохиолдолд эмчилгээний зардлаа өөрөө төлнө

БНСУ-д таваас дээш хүн цуглаж халдвар авсан тохиолдолд эмчилгээний зардлаа өөрөө төлнө

БНСУ-д цагаан  сарын  баярыг дуустал буюу  хоёрдугаар сарын 14-нийг  хүртэл  тав болон  түүнээс  дээш хүн  цугларахыг  хориглосон шийдвэр гараад байгаа юм. Тодруулбал, хаяг өөр л бол төрсөн аав ээж нь байсан ч очих хориотой бөгөөд цагаан сараар цахимаар хийхийг уриалж байна.

Хэрэв өөр хаягтай айлд цуглаж байгаад халдвар авсан тохиолдолд захиргааны арга хэмжээ болох торгууль төлөхөөс гадна эмчилгээнийхээ төлбөрөө ч өөрөө төлөх аж.

Тус улсын Кандонду мужид хэд хоногийн өмнө таваас олон хүн аав ээжийнхээ гэрт очихдоо халдвар тарааж, улмаас нэг тосгон даяар коронавирусийн халдвар авсан тохиолдол гарсан юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд БНСУ-д халдварын 504 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 82 мянга болжээ. 

Эх сурвалж: Koreantimes