БНХАУ-ын сансрын хөлөг Ангараг гарагийн тойрог замд амжилттай нэвтэрчээ

БНХАУ-ын сансрын хөлөг Ангараг гарагийн тойрог замд амжилттай нэвтэрчээ

Өчигдөр/2021.02.10/ БНХАУ-ын "Tianwen-1" сансрын хөлөг Ангараг гарагийн тойрог замд амжилттай нэвтэрчээ. Тус хөлөг 3-4 сарын хугацаанд Ангараг гарагийг тойрог замаас тандан судалж, ирэх тавдугаар сарын сүүлээр судалгааны төхөөрөмжөө улаан гараг дээр буулгах төлөвлөгөөтэй байгаа юм. Өмнө нь АНУ-ын NASA агентлагаас 1976 онд хөөргөсөн сансрын хөлөг судалгааны төхөөрөмжөө мөн ийм байдлаар тодорхой хугацааны дараа буулгаж байсан түүхтэй.

Учир нь энэ ажилд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагддаг тул амжилттай хэрэгжүүлэхийн тулд яарахгүйгээр тохиромжтой цагийг хүлээх шаардлагатай юм. 

БНХАУ-ын хувьд анх удаа Ангараг гараг руу судалгааны хөлгөө хөөргөсөн буй нь энэ юм. Тус улс өнгөрсөн оны 12 дугаар сард “Chang'e-5” роботжуулсан сансрын хөлгөө сар руу илгээсэн бөгөөд сүүлийн үед сансрын уудам дахь үйл ажиллагаандаа түлхүү төвлөрч ажиллаж байна. Түүнчлэн 2022 онд дэлхийн тойрог замд байнга ажиллах өөрийн станцтай болохоор төлөвлөж байгаа юм. 

Эх сурвалж: CNN