ВИДЕО: Онлайн шүүх хуралдааны үеэр муурын “филтер” ашигласан хуульч цахим сүлжээний “од” болж байна

ВИДЕО: Онлайн шүүх хуралдааны үеэр муурын “филтер” ашигласан хуульч цахим сүлжээний “од” болж байна

АНУ-ын Техас мужийн хуульч Род Понтон онлайн шүүх хуралдааны үеэр муурын “филтер” санамсаргүй байдлаар ашигласан бичлэг цахим сүлжээнд тавигдаж хэдэн сая хүний хандалтыг авчээ. Цар тахлын улмаас ихэнх шүүх хурал “Zoom”-ээр явагдаж буй. Энэ үеэр хуульч Род Понтон нарийн бичгийнхээ комьпютерийг ашиглаж хуралд оролцож байсан аж.

Гэтэл үг хэлэх ээлж болоход тэр муурын “филтер” дээр санаангүй байдлаар дарж орхисон байна. Үүнийг харсан шүүгч гайхаж “ноён Понтон та байна уу” гэхэд Понтон “Би энд байна шүү дээ. Би муур биш. Юу болчихов оо” хэмээн гайхаж буй нь бичлэгт үлджээ. 

Шүүгч Рой Фергюсон энэхүү видеог виртуал хуралд оролцохоосоо өмнө филтерээ унтрааж байхыг анхааруулах зорилгоор олон нийтийн сүлжээнд байрлуулсан ч хэдхэн цагийн дотор сая гаруй хүн үзжээ. Понтон BBC агентлагт “Zoom намайг муур болгож чадна гэж би төсөөлөө ч үгүй. Мөн намайг интернетийн алдартан болгосныг ч мэдээгүй. Энэ бүхэн хэдхэн цагийн дотор болж орхилоо” гэжээ. 

ҮЗЭХ: