ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйд дахин хэрэг үүсгэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйд дахин хэрэг үүсгэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг дайнд оролцсон ахмадуудын нэр хүндэд нь халдаж, гүтгэсэн гэх хэргээр дахин шүүхээр болжээ. Уг хэргийн гомдлыг Дэлхийн  II дайнд оролцсон ахмад дайчин Москавагийн шүүхэд гаргасан байна. Гомдол гаргасны учир нь өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг 2036  он хүртэл засгийн эрхийг барих боломжийг олгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн видео бичлэгтэй холбоотой аж.

Видео бичлэг нийтэд цацагдсаны дараа А.Навальный өөрийн уг бичлэгт хүсэлтээр оролцсон хүмүүсийг, тэр дундаа 94 настай ахмад дайчин Игнат Артеменког “улс орны ичгүүр боллоо” хэмээн хэлсэн юм. 

А.Навальный өчигдөр/2021.02.12/ болсон шүүхийн эхний хурал дээр Артеменкогийн талаар төдийлөн дурдаагүй бөгөөд “энэ бол суртал ухуулгаар намайг харлуулах гэсэн зохион байгуулалттай халдлага” гэжээ. Харин Засгийн эрх баригчид энэ хэргийг нацист Германыг ялсан Зөвлөлтийн ариун үйл хэрэгт гар бие оролцсон ахмад дайчдыг үл хүндэтгэсэн хэмээн тайлбарлаж байна. 

Шүүх хурал өчигдөр 11 цаг орчим болсон бөгөөд ирэх долоо хоногт үргэлжлэхээр болжээ. Хэрэв тэр уг хэрэгт буруутай нь тогтоогдвол торгох эсвэл олон нийтийн ажил хийх болно. ОХУ “гүтгэсэн этгээд буруутай нь тогтоогдвол доод тал нь хоёр жилийн хугацаатай хорих ялаар шийтгэх” тухай заалтыг хуульд оруулсан боловч А.Навальныйгийн өмгөөлөгч энэ хэрэг хуульд өөрчлөлт оруулахаас өмнө болсон тул хэрэгсэхгүй гэж мэдэгджээ. 

Москва хотын Симоновскийн шүүхээс энэ сарын 02 ны өдөр удирдагч А.Навальныйд тэнсэн харгалзах журмыг удаа дараа зөрчин, хилийн хориотой үедээ ХБНГУ /Герман/ руу явсан гэм буруутай гэж үзэж 2 жил найман сарын хорих ялаар шийтгэсэн юм.  

Эх сурвалж: Guardian