ВИДЕО: Японд 7,1 баллын хүчтэй газар хөдлөлт болж 48 хүн бэртжээ

ВИДЕО: Японд 7,1 баллын хүчтэй газар хөдлөлт болж 48 хүн бэртжээ

Өчигдөр/2021.02.13/ Японы зүүн бүс нутгаар орон нутгийн цагаар 23.07 минутад 7,1 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн гол цэг Фукушима, Мияги мужуудад 48 гаруй хүн хүнд болон хөнгөнөөр бэртсэн байна.

Газар хөдлөлтийн төв нь далайн эргийн Нами хотоос зүүн хойд зүгт 74 миль зайд/100 гаруй км/ ойролцоогоор 56 км гүнд болсон хэмээн АНУ-ын Геологийн алба мэдэгджээ. Мөн эрх баригчид цунамигийн ямар нэгэн сэрэмжлүүлэг гаргаагүй байна. 

Газар хөдлөлтийн улмаас зарим мужид хөрсний нуралт үүсэж, томоохон хурдны замуудад эвдрэл гарч, далайн эргийн далангууд нуржээ. Түүчнлэн Токио болон Канто, Тохоку мужуудын 850 мянга орчим өрх цахилгаангүй болсон аж. 

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга өнөөдөр өглөө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө иргэдийг тайван байхыг уриалж, “өчигдөр болсон газар хөдлөлтийн дараа бүс нутгийн аль ч цөмийн үйлвэрт эвдрэл гараагүй” гэжээ.  

2011 онд Японд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болж цөмийн станцын гурван реактор хайлан, агаарт цацраг идэвхт бодис цацагдаж олон хүн үрэгдсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн аймшигт гамшгаар нэрлэгдэж байв. Өчигдөр болсон газар хөдлөлт ч 2011 оныхтой яг адилхан газраас үүссэн нь иргэдийг санааг зовоож байна. 

Эх сурвалж: NHK