Сенатын гишүүд Д.Трампыг хоёр дахь удаагаа цагаатгалаа

Сенатын гишүүд Д.Трампыг хоёр дахь удаагаа цагаатгалаа

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг энэ оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээнийг турхирсан шалтгаанаар гэм бурууг нь шүүх Сенатын гишүүдийн санал хураалт өчигдөр /2021.02.12/ болжээ.

Улмаар Сенатын 100 гишүүний 57 нь түүнийг гэм буруутай гэж үзсэн бол 43 нь эсэргүүцсэн байна. Хэрэв сенатын гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл түүнийг буруутай гэж үзэж, эрүүгийн хэрэгт татах байв. Гэвч дэмжсэн гишүүдийн санал гуравны хоёрт хүрээгүй тул түүнийг гэм буруугүй хэмээн цагаатгажээ.

Сенатын танхим дахь Ардчилсан Намын 50 гишүүн дээр Бүгд Найрамдах Намын 7 гишүүн нэмэгдэж, Трампын эсрэг санал өгсөн байна. 

Сенатын тогтоолыг Ерөнхийлөгч солигдсон байсан ч хэлэлцэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл Д.Трамп 1-р сарын 20-ны өдөр албан тушаалаасаа буусан ч гэсэн түүний гэм бурууг шүүсэн гэсэн үг юм. Хэрэв Сенат тогтоолыг баталсан бол Д.Трамп түүхэнд “импичмент”-ээр огцорсон гэж тэмдэглэгдэнэ үлдэх байсан. Ингэснээр тэрээр АНУ-ын Үндсэн хууль батлагдсанаас хойш 230 гаруй жилийн түүхэнд гэм буруугаа хоёр удаа шүүлгэсэн анхны Ерөнхийлөгч болж байна. Өмнө нь Д.Трамп 2019 онд конгрессоор шүүгдэхдээ өрсөлдөгч Жо Байдентай холбоотой хэргийг шалгуулахын тулд Украины ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн, үүнийг нь мөрдөн шалгах конгрессын түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутгагдаж байв.

Эх сурвалж: CNN