Харвардын судлаач манай нарны аймгийн бүсээр харь гарагийнхан дайран өнгөрсөн гэжээ

Харвардын судлаач манай нарны аймгийн бүсээр харь гарагийнхан дайран өнгөрсөн гэжээ

Манай нарны аймгийн бүсээр 2017 оны 10 дугаар сард харь гарагийн биет дайран өнгөрсөн талаар Харвардын Одон Орон судлалын эрдэмтэн Ави Лоеб “Washington Post”сонинд ярилцлага өгчээ.

Лоеб бол Харвардын их сургуульд одон орон судлалын чиглэлээр хамгийн олон жил ажилласан ахмад судлаач бөгөөд шинжлэх ухааны олон зуун анхдагч бүтээл хэвлүүлж, Стивен Хокинг гэх мэт алдартай хүмүүстэй хамтран ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. 

Сансрын биетийг дүрсэлсэн байдал

Түүний хэлснээр дөрвөн жилийн өмнө манай нарны аймгийн бүсэд үл мэдэгдэх нэгэн объект маш хурдтай хөдөлж буйг тогтоосон байна.

Уг биет нь ямар нэг сүүлт од, гарагийн явдаг чиглэл замналаар бус, сансрын хөлөг мэт өөр өөр чиглэлд хөдөлж байсан төдийгүй хурц тодоор гялалзсан металл гадаргуутай байсан аж. 

Леобын хэлснээр объект маш богино хугацаанд зөрж өнгөрсөн тул ойрын зураглалыг авч чадаагүй. Гэвч огторгуйн дуран авайгаар ажиглагдсан өвөрмөц шинж нь урт навчин тамхи шиг хэрнээ хавтгай хэлбэртэй байсан гэжээ. Одон орон судлаачид уг биетийг Хавай нутгийн хэлээр “Oumuamua” буюу “Толгойн харуул” гэж нэрлэсэн байна. Гэсэн ч зарим эрдэмтэн түүнтэй санал зөрчилдөж байгаагаа хэлсэн байна. Астрофизикч Этан Сигель Лоебын мэдэгдлийн дараа Forbes сэтгүүлд “Түүний үндэслэл хангалтгүй байсан бөгөөд нэгэн цагт хүндлэгдэж байсан эрдэмтэн нас яваад “зөнөсөн” бололтой” гэжээ. 

Ави Лоб

Эх сурвалж: Japantimes, Forbes