ФОТО: 2011 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлтийн дараах Япон

ФОТО: 2011 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлтийн дараах Япон

Өчигдөр/2021.02.13/ Японы зүүн бүс нутгаар орон нутгийн цагаар 23.07 минутад 7,1 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн гол цэг Фукушима, Мияги мужуудад 48 гаруй хүн хүнд болон хөнгөнөөр бэртсэн байна.

2011 онд Японд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болж цөмийн станцын гурван реактор хайлан, агаарт цацраг идэвхт бодис цацагдаж олон хүн үрэгдсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн аймшигт гамшгаар нэрлэгдэж байв. Өчигдөр болсон газар хөдлөлт ч 2011 оныхтой яг адилхан газраас үүссэн ч цунами болоогүй аж.

Газар хөдлөлтийн улмаас зарим мужид хөрсний нуралт үүсэж, томоохон хурдны замуудад эвдрэл гарч, далайн эргийн далангууд нуржээ. Түүчнлэн Токио болон Канто, Тохоку мужуудын 850 мянга орчим өрх цахилгаангүй болжээ.