Иран, Афганистаны хилийн бүсэд дэлбэрэлт болж 500 гаруй автомашин шатжээ

Иран, Афганистаны хилийн бүсэд дэлбэрэлт болж 500 гаруй автомашин шатжээ

Өнгөрсөн бямба гарагт/2021.02.13/ Афганистан, Ираны хилийн орчим шатахуун тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас ойр хавьд байсан 500 гаруй автомашин шатаж 17 хүн гэмтсэн байна.

Гал түймэр Афганистаны баруун Герат мужийн Ислам Кала гаалийн газарт гарсан аж. Афганистаны тал гал унтраах нөөцийн хомстолтой байсан тул Иранаас тусламж хүссэн байна. Улмаар Иранаас онцгой байдлын багуудыг шуурхай илгээжээ.

Ираны төрийн мэдлийн “Пресс ТВ” галын хохирол Афганистаны хилд гарсан, манай гаалийн бүсэд нөлөөлөөгүй хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс Херат хотын цахилгааныг шөнө болтол хязгаарлажээ. Херат хот нь Афганистан, Иран хоорондын худалдааны томоохон дамжин өнгөрөх зам дээр байрладаг хилийн боомтоос зүүн тийш 75 милийн зайд оршдог. Одоогоор галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд шалгалт үргэлжилж байгаа аж. 

Эх сурвалж: CNN