Гэрийн үйлчлэгчээ хөнөөсөн Саудын Араб эмэгтэйд цаазаар авах ял оноожээ

Гэрийн үйлчлэгчээ хөнөөсөн Саудын Араб эмэгтэйд цаазаар авах ял оноожээ

Саудын Арабын шүүх өнгөрсөн ням гаригт Аеша аль-Жизани гэх эмэгтэйд цаазаар авах ял оноосон талаар Бангладешийн хууль зүйн яамнаас мэдээллээ. Учир нь тус эмэгтэй 2019 оны 3-р сард гэрийнхээ үйлчлэгч болох Бангладешийн иргэн Абирон Бегумын амь насанд нь хүрсэн байна. Саудын Арабын Эрүүгийн хэргийн шүүх болон эрх баригч байгууллагуудад үйлчлэгчээ хөнөөсөн  эмэгтэйд цаазаар авах ял оноосон нь Ойрхи Дорнодод сүүлийн олон жил болоогүй цагаач ажилчдын эрхийг хамгаалсан ховорхон жишээ боллоо гэж олон улс үзэж байгаа юм.

Бегум гэх Бангладеш эмэгтэй сайн цалинтай ажил хийхээр 2017 онд Саудын Арабыг зорьсон бөгөөд хөгшин настай эцэг, эхээ харж ханддаг байжээ. Энэ талаар Бангладешийн элчин сайд Ахмед Мунирус Салихин “цагаач иргэдийн эрхийг хамгаалж маш ховор, үлгэр жишээ шийтгэлийг өгсөнд Саудын засгийн газрыг би сайшааж байна. Жизанигийн нөхөр Бегумын бие муу байхад эмчилгээ хийлгэхэд нь туслалгүй, хууль бусаар ажил хийлгэсэн гэх хэргээр мөн гурван жил шоронд хоригдохоор болсон” гэж мэдээлжээ.

Мөн бусдын амь насанд санаатайгаар халдсан эмэгтэй Жизанигийн хүүг асрамжийн байгууллагад илгээсэн байна.

Хохирогч Бегумын ар гэрийнхэн

Эх сурвалж: Aljazeera