ВИДЕО: Вьетнамаас авчирсан далайн яст мэлхийг Чэжү аралд тавихад гурван сарын дараа нутагтаа буцаж очжээ

ВИДЕО: Вьетнамаас авчирсан далайн яст мэлхийг Чэжү аралд тавихад гурван сарын дараа нутагтаа буцаж очжээ

БНСУ-ын Далайн биологийн нөөцийн үндэсний хүрээлэнгийн ажилчид нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Тэрбээр Вьетнамаас авчирсан далайн хөх яст мэлхийд GPS суулган өнгөрсөн оны есдүгээр сард  Чэжү арлын Жүнмун далайн эрэгээс тавихад гурван сарын дараа 3847 км замыг туулан төрөлх нутаг Вьетнамын зүүн эрэгт очиж суурьшжээ.

Энэ талаар Далайн биологийн нөөцийн үндэсний хүрээлэнгийн Экологийг хамгаалах албаны дарга Мун-гюн Юн “Энэхүү туршилтаас үзэхэд далайн яст мэлхийнүүдийг хаана ч тавьсан тэд амьдрах орчин луугаа түргэн шилжих болно. Энэ нь далайн яст мэлхийн экологийн шинж чанарыг ойлгоход маш их ач холбогдолтой туршилт боллоо. Сүүлийн үед хамгийн ир тулгамдаж буй асуудал болсон, хүрээлэн буй орчны бохирдлын улмаас яст мэлхийнүүдийн өндөглөдөг газрууд устаж, популяци нь цөөрч байгаа тул дэлхий даяар ховордсон амьтдын тоонд орсон.

Тиймээс бид 2017 онд Вьетнамаас хэд хэдэн яст мэдхий авчирч зохиомлоор үржүүлж эхэлсэн” гэж мэдэгджээ.

Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) -ны мэдээлснээр дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг далайн яст мэлхийнүүд сүүлийн жилүүдэд огцом ховордсон тул тэднийг агнах, худалдахыг Олон улсын худалдааны конвенцийн дагуу хатуу хуулиар зохицуулдаг байна. Мөн тус холбоо нь гэмтэж, бэртсэн яст мэлхийг эмчлэх, аврах, зохиомлоор бүтээсэн далайн яст мэлхийг байгальд амьдруулахыг дэмжих төслийг жил бүр явуулдаг аж.

БНСУ-ын Далайн аж ахуй, загас агнуурын яам нь 2016 онд анх удаа цэнхэр далайн яст мэлхийг зохиомлоор үржүүлэх ажлыг хийж амжилттай болсон бөгөөд дөрвөн жилийн хугацаанд нийт 104 далайн яст мэлхийг Чежү арлын Жунмун далайн эрэгт тавьжээ. Тэднээс 1,9 хувь нь далйд гарсныхаа дараа нас барсан нь яст мэлхийнүүд зэрлэг байгальд төвөггүй зохицож байгааг нотолж байна гэж Тэнгисийн биологийн нөөцийн үндэсний хүрээлэн мэдэгджээ.

Яст мэлхийн явсан маршрут