ВИДЕО: АНУ-ын эмч мэс засал хийж байхдаа цахим шүүх хуралд оролцсон хэргээр шалгагдаж байна

ВИДЕО: АНУ-ын эмч мэс засал хийж байхдаа цахим шүүх хуралд оролцсон хэргээр шалгагдаж байна

АНУ-ын Калифорни мужийн гоо сайхны мэс засалч Скотт Грийн нэгэн өвчтөнд мэс засал хийж байхдаа цахим шүүх хуралдаанд оролцсон хэргээр шалгагдаж эхэлжээ. Тэрээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэргээр цахим шүүх хуралд оролцож байсан бөгөөд мэс заслын өрөөнд зориулалтын хувцас өмсөн, мэс засал хийж байгаа нь "Zoom" дуудлагын үеэр харагдаж байжээ. Мөн цаана нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн дуу сонсогдож байсан аж.

Үүнийг анзаарсан шүүх хуралдааны дарга түүнээс "Эрхэм ээ, та шүүх хуралд оролцох боломжтой байна уу? Та мэс заслын өрөөнд байгаа юм шиг харагдаж байна" гэж асуухад Грийн “тиймээ би мэс засал хийж байна, мэдээж би мэс засалд оролцох боломжтой. Надтай хамт өөр мэс засалч бас ажиллаж байна. Тиймээс би энд зогсоод ажлаа хийнгээ, мэс засал хийх боломжтой” гэж хариулжээ.

Гэсэн ч шүүгч өвчтөний аюулгүй байдлыг нэгт тависан бөгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээс татгалзан, хойшлуулжээ. Мөн одоо боломжгүй байгаа тул шүүх хурлыг дахин товлох өдрийг хэлэх боломжтой гэсэн байна. Харин эмч Скотт үүссэн нөхцлөөс уучлалт гуйгаад мэс заслын ажил үргэлж ийм болдоггүй гэж мэдэгджээ. Калифорнийн Анагаах Ухааны Зөвлөл энэхүү явдлыг "эмчилгээний стандартыг дагаж мөрдөөгүй" гэж үзээд нягтлан шалгахаа мэдэгдсэн байна. АНУ-ын хамгийн олон хүн амтай мужид тооцогддог Калифорни мужид коронавирусийн халдварын улмаас 52,000 хүн нас бараад байгаа юм. Тиймээс халдвар хамжтал ихэнх шүүх хэргийг цахимаар зохион байгуулж байгаа аж.