Хоёр жил эрэн сурвалжлагдсан гэмт хэрэгтэнг коронавирус туссан байхад нь эмнэлгээс олжээ

Хоёр жил эрэн сурвалжлагдсан гэмт хэрэгтэнг коронавирус туссан байхад нь эмнэлгээс олжээ

Италийн цагдаагийн газраас сүүлийн хоёр жилийн турш эрэн сурвалжилж байсан "Ндрангета" мафийн гишүүн Франческо Пеллег Португалийн коронавирусийн эмнэлэгт эмчлүүлж байхад нь цагдаа нар илрүүлжээ.

Түүнийг Италийн Дотоод хэргийн сайд Лучана Ламоржесе “хамгийн аюултай оргодлуудын нэг” гэж мэдэгдэж байсан бөгөөд тус улсын цагдаагийн бие бүрэлдэхүүн болон мафийн эсрэг прокурорууд удаан хугацааны турш түүнийг эрэн хайж байсан юм. Тэрээр 2006 онд нэгэн мафийн гишүүний эхнэрийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаж 2019 онд шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон аж. Гэсэн ч ял сонсохоосоо өмнөхөн сураггүй алга болсон ч коронавирус тусаж эмчлүүлсэнээр ийнхүү баригджээ.

Одоо 43 настай хэрэгтэн Пелле нь "Ндрангета" мафийн бүлэглэлийн гол гишүүдийн нэг бөгөөд 2006 онд эсрэг талынхаа мафийнхад нуруундаа буудуулсан тул өрсөлдөгчийнхөө эхнэрийг хөнөөн, өшөөгөө авсан гэж эх сурвалжууд ярьдаг байна.