Коронавирусийн халдвар авсан хүнд анх удаа уушги шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Коронавирусийн халдвар авсан хүнд анх удаа уушги шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Японы эмч нар коронавирусийн халдвар авсан эмэгтэйд уушги шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Мэс засал хийлгэсэн эмэгтэйн биеийн байдал маш хүнд байсан бөгөөд халдварын улмаас уушги нь хүндээр гэмтсэн  аж.

Киотогийн их сургуулийн эмнэлгээс мэдээлснээр өвчтөнд Лхагва гарагт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг 11 цагийн турш мэс засал хийсэн бөгөөд нөхөр болон хүүгийнх нь уушгины эдийг шилжүүлэн суулгасан байна.

Хагалгааны багийн ахлах эмч сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Бид халдвар авсан иргэнд амьд донороос уушги шилжүүлэн суулгах боломжтой гэдгийг харууллаа. Японы Кансайгаас ирсэн уг өвчтөн хэдэн сарын турш ковидтой тэмцэж, уушги орлуулах аппаратад удаан хугацаанд орсон” гэжээ.

Хоёр дахь зурагт буй харлуулсан хэсэгт уушгины эдийг шилжүүлэн суулгажээ

Одоогоор донор болсон нөхөр, хүү хоёрынх нь биеийн байдал тогтвортой байна. Харин эмэгтэй  эрчимт эмчилгээнд тасагт хэвтэж байгаа юм байна. Түүнийг хоёр сар орчмын дараа эмнэлгээс гарах боломжтой гэж эмч нар үзжээ. Энэхүү хагалгаа нь халдвар авсан хүнд уушги орлуулан суулгасан дэлхийн хамгийн анхны ажилбар болж буйг Японы эмч нар онцоллоо.

Эх сурвалж: CNN