Ш.Энхийн-Од "NBA"-ийн багтай албан ёсоор гэрээ байгуулсан анхны монгол тамирчин боллоо

Ш.Энхийн-Од "NBA"-ийн багтай албан ёсоор гэрээ байгуулсан анхны монгол тамирчин боллоо

Ш.Энхийн-Од өнгөрсөн зургаадугаар сард “NBA Draft”-аар сонгогдож чадаагүй ч “Orlando Magic” багийн өмнөөс зуны лигт тоглосон.

Зуны лигийн тоглолтуудаа дуусгасан тэрээр Монгол Улсын шигшээ багаас Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад оролцож АНУ руу буцсан байдаг. Харин Ш.Энхийн-Од зуны лигт тоглосон “Orlando Magic” багтай 10 хоногийн гэрээ байгуулжээ. Ийнхүү хамгийн анх удаа “NBA”-ийн багтай гэрээ байгуулсан монгол тоглогч боллоо. Ш.Энхийн-Одын хувьд 10 хоногийн гэрээ дууссаны дараа үргэлжлүүлэн хөгжлийн лигийн багт нь тоглох аж.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө