БНХАУ-д сүүлийн нэг хоногийн хугацаанд коронавирусийн 21 тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-д сүүлийн нэг хоногийн хугацаанд коронавирусийн 21 тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-д 24 цагийн хугацаанд шинээр бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо мэдэгдэхүйц буурч байна. Өнгөрсөн хоёр болон гуравдугаар сарын халдварын тоон мэдээллийг харвал өдөрт хамгийн ихдээ 19, хамгийн багадаа 4 тохиолдол бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр сар халдвар авсан иргэдийн тоо 4-19-ийн хооронд хэлбэлзсэн гэсэн үг юм.

Тэгвэл сүүлийн 24 цагийн хугацаанд/2021.04.08/ тус услад коронавируст халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд улсын хэмжээнд 279 хүн эмчлэгдэж байна. Шинээр илрэх халдварын тоо огцом буурч буй нь тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон вакцинжуулалттай холбоотой.

Он гарсаар өдөр нэг сая гаруй хүнийг дархлаажуулж байсан бол одоогийн байдлаар өдөрт дунджаар таван сая тун вакцин хийж байна.  Хятадын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв энэ сарын эхээр вакцинжуулалтын зорилтот түвшинг дээшлүүлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын эцэс гэхэд 560 сая хүн нийт хүн амын 40 хувийг дархлаажуулах зорилт тавьж байна. Энэ нь Хятад улс ойрын гурван сарын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений дэвшүүлсэн зорилтоос хоёр дахин их буюу 460 сая тун вакцинаар иргэдийг дархлаажуулах шаардлагатай гэсэн үг юм.

Түүнчлэн Засгийн газраас вакцинжуулалтад хамрагдахыг уриалсан компанит ажлыг эрчимтэй явуулж буй. Тухайлбал, вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэд нэг багц өндөг, мөхөөлдөс зэргийг үнэ төлбөргүй авах эрхтэй юм.

Вакцинд хамрагдсан иргэд тусгай код уншуулан мөхөөлдөс авах боломжтой

Эх сурвалж: Tokyonews