Хунтайж Филип 99 насандаа таалал төгслөө

Хунтайж Филип 99 насандаа таалал төгслөө

Их Британийн хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филип 99 насандаа таалал төгссөн өнгөрсөн шөнө BBC агентлаг мэдээлжээ. Хунтайжийн эрүүл мэнд сүүлийн жилүүдэд бага багаар муудаж эхлээд байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан бөгөөд тэрээр 2017 оноос эхлэн хатан хааны албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоо больсон юм.

Харин сүүлд буюу 2020 оны арваннэгдүгээр сард хатан хаан, хунтайж хоёр гэрлэснийхээ 73 жилийн ойг даруухан тэмдэглэж өнгөрүүлсэн байна. Тэрбээр хатан хаан Хоёрдугаар Элизабеттэй 73 жил ханилсан бөгөөд хатан хаан, хунтайж хоёр дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөж, найман ач, зээ, 10 жичтэй болжээ. Хунтайж Филип нь 1921 оны зургаадугаар сарын 10-нд Грекийн Корфу аралд мэндэлсэн бөгөөд Грек, Данийн язгууртнуудын үр удам ажээ.Залуу насандаа Франц, Британид боловсрол эзэмшиж, дэлхийн хоёрдугаар дайны үеэр Британийн тэнгисийн флотод алба хааж, Газрын дундад тэнгист дайтаж явсан талаар эх сурвалжуудад өгүүлдэг байна. Тэрээр 2017 онд Монгол улсад Хустайн нуруунд тахь нутагшуулах үйл ажиллагаатай танилцах зорилгоор ирж байсан аж.