БНСУ-д зодолдсон таван монгол иргэний хэргийг прокурорт шилжүүлжээ

БНСУ-д зодолдсон таван монгол иргэний хэргийг прокурорт шилжүүлжээ

БНСУ-д оршин суудаг таван монгол иргэн өнгөрсөн сард гудамжинд бүлэглэн зодоон хийсэн талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байсан.

Тодруулбал, Монгол Улсын таван иргэн өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдрийн 20:40 цагийн орчимд Сөүл хотын Улжиро сага метроны буудлын ойролцоо бүлэглэн зодолдсон байна. Тухайн үед бүгдээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба нэг нь тус улсад хууль бусаар оршин суудаг байжээ.

Хууль бусаар оршин суудаг иргэнийг Сөүлийн Янгчон дүүргийн Цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн аж.

Тэгвэл өнгөрсөн Пүрэв гарагт тэдний хэрэг прокурорын байгууллагад шилжсэн талаар тус улсын цагдаагийн газар мэдээлжээ. Сөүлийн цагдаагийн газраас эдгээр таван иргэнийг эд хөрөнгийн хохирол учруулж, бүлэглэн танхайрсан хэргээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Хэдий талууд харилцан тохиролцсон ч Хүчирхийллийн тухай хуулийн дагуу яллан, хэргийг прокурорт шилжүүлсэн" хэмээн цагдаагийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: Edaily.co.kr