ВИДЕО: Ангараг гараг дээрх НАСА-ийн бичил нисдэг тэрэг 5 метрийн өндөрт нисэв

ВИДЕО: Ангараг гараг дээрх НАСА-ийн бичил нисдэг тэрэг 5 метрийн өндөрт нисэв

АНУ-ын Сансрын Уудмыг Судлах Агентлаг/НАСА/-ийн хөөргөсөн Ангараг гарагийг судлах төхөөрөмж өнгөрсөн хоёрдугаар сард тус гараг дээр амжилттай газардаж, судалгааны ажлаа гүйцэтгэсээр байна. 

Төслийн өөр нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь Ангараг дээр бичил хэмжээний нисдэг тэрэг хөөргөх байсан юм. “Ingenuity Mars” хэмээх уг бичил тэрэгний анхны туршилтыг энэ сарын 19-нд амжилттай хийсэн. 

Тэгвэл өчигдөр/2021.04.25/ нисдэг тэрэг 5 метр өндөрт 80 секунд орчим хөөрч чаджээ. НАСА-ийн эрдэмтэд цаашид нисдэг тэрэгний хурд, болон нисэх хугацааг нь ихэсгэхээр төлөвлөж байна. 

Нислэгийн үеийн зураг. BBC

Хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гараг дээр нисдэг тэрэг хөөргөж буй анхны тохиолдол нь энэ юм. “Ingenuity Mars” 1,8 кг орчим жинтэй. Ирээдүйд сансрын нисэгчдийг хайж олох, хүрэх боломжгүй газрыг судлахад уг нисдэг тэргийг ашиглах зорилготой. 

Нисдэг тэрэгний загварчлал

Ангараг гарагийн агаар маш сийрэг, даралт бага байдаг учир сэнсний эргэлтийн хурдыг дэлхий дээр байдгаас хэд дахин илүү хурдтай эргүүлэх шаардлага тулгардаг. Тиймээс нисдэг тэрэгний цахилгаан хангамжид шаардагдах цахилгаан эрчим хүчийг бүрдүүлэхийн тулд нарны хавтангаар олон цагийн туршид цэнэглэсэн аж. 

НАСА-ийн судалгааны төхөөрөмж 3.9 тэрбум жилийн өмнө оршин тогтнож байсан Ангаргийн эртний нуурын суурин болох Жезеро тогоог судалж, чулуулаг, хөрсөн дэх бичил биетийг хайж олох зорилготой

ВИДЕО:

Эх сурвалж: BBC