ВИДЕО: “Ланд круйзер 300” автомашины үнэ 130 мянган ам.доллараас эхэлнэ гэж таамаглаж байна

ВИДЕО: “Ланд круйзер 300” автомашины үнэ 130 мянган ам.доллараас эхэлнэ гэж таамаглаж байна

Ирэх наймдугаар сард худалдаанд гарах “Ланд круйзер 300” автомашин иргэдийн дунд ихээхэн хүлээлттэй байна. Автомашин үйлдвэрлэгчид энэ удаад дөрвөн дугуйт хөтлөгчийг дахин шинэчилж, илүү нарийвчлалтай, шинэ өнгө дизайныг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байгаа ажээ.

Үйлдвэрлэгчид тус шинэ автомашинуудыг Ойрхи Дорнодын улс орнуудын зах зээлд илүү нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд жолооны хүрд нь тээврийн хэрэгслийн зүүн талд байрлах юм байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, өмнөх загвар болох “Ланд-200” автомашинд байдаг 4.5 литрийн хоёр турбо дизель V8-ийг 3.3 литрийн шинэ турбо дизель хөдөлгүүрээр солих, дотор нь хиймэл дагуулын навигаци бүхий 12.3 инчийн мэдрэгчтэй дэлгэц, савхин обуд, метал унтраалга зэргийг байрлуулж өгөх аж.

Мөн аюулгүй байдлыг нэн тэргүүнд  тавьж байгаа бөгөөд авто тоормоз, дасан зохицох аялалын удирдлага болон гэрлэн дохио таних гэх мэт үйлдлүүдийг нэмж байгаа юм байна.

Одоогийн “Toyota LandCruiser 200” автомашины үнэ 80,996-124,396 долларын хооронд (замын зардал нэмэгдээд) байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд эрэлт асар их байгаа талаар үйлдвэрлэгчид мэдээлж буй. Харин шинэ загвар болох “Toyota LandCruiser 300” автомашины үнэ хараахан албан ёсоор мэдээлэгдээгүй байгаа бөгөөд үнэ нь худалдаанд гарах өдрөө ил болно, 130 мянган ам.доллараас эхэлнэ хэмээн хүмүүс таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: Caradvice.com