ВИДЕО: Нью-Йоркд ази эрэгтэйн толгой дээр олон удаа дэвсэлсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

ВИДЕО: Нью-Йоркд ази эрэгтэйн толгой дээр олон удаа дэвсэлсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

Өчигдөр Нью-Йорк хотын цагдаагийн газрын цахим хуудсанд нэгэн этгээдэд зэрлэгээр зодуулж байгаа 61 настай ази гаралтай эрэгтэйн дүрс бичлэг тавигджээ. Тус бичлэгт гэмт этгээд хохирогчийг газарт унаж, ухаангүй болсон байхад толгой дээр нь дор хаяж зургаан удаа дэвсэж байжээ.

Тус хэрэг энэ сарын 23-нд болсон бөгөөд тухайн үед хохирогч эр дэлгүүрийн тэргээр лааз цуглуулан явж байсан аж. Гэтэл гэмт этгээд түүний араас гэнэт цохин унагаад зодож эхэлсэн байна. Хохирогчийг "Харлем" эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нарын мэдээлснээр биеийн байдал нь маш хүнд байгаа гэнэ. Тиймээс Нью-Йорк хотын цагдаагийн газраас тус этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Азиудыг ялгаварлан гадуурхах үзэл тус улсад сүүлийн үед олширсоор байна. Дээрх хэргээс гадна хүнд гэмт хэрэгт холбогдож байсан этгээд 65 настай ази эмэгтэйн цээжин тус газар өшиглөж унагаж, толгой дээр нь дэвсэлсэн хэрэг саяхан гарсан билээ. Түүнчлэн Ази гаралтай иргэдэд халдаж, харгисаар зодож, зарим тохиолдолд аминд нь хүрч буй хэргүүдийн сэжигтэн, гэмт хэрэгтнүүд ихэвчлэн хар арьстнууд байгаа нь тогтоогдсоор байна.