С.Амарсайхан: Эрсдэл бага байвал долдугаар сараас жуулчдыг үе шаттай зорчуулах асуудлыг ярьж байна

С.Амарсайхан: Эрсдэл бага байвал долдугаар сараас жуулчдыг үе шаттай зорчуулах асуудлыг ярьж байна

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүд асуулга асууж байна. 

Хил нээх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд цахим бүртгэлийн системд өөрсдийн баар кодыг уншуулж, бүртгэлээ хэвлэн ашиглах боломжтой. МУ-ын Засгийн газар тавдугаар сарын 1-ээс хил нээх шийдвэр гаргасан. Хөл хориотой холбоотойгоор тавдугаар сарын 10-ны өдрөөс хилийн үе шаттай нээх УОК-ын тогтоол шийдвэр гарсан. Мөн долдугаар сараас эхлэн халдварын тархалт, нөхцөл байдалтай уялдуулж, эрсдэл бага байвал жуулчдыг үе шаттайгаар зорчуулах боломжийг бүрдүүлэх тал дээр Гадаад хэргийн яаманд үүрэг, чиглэл өгч холбогдох яриа хэлэлцээг хийж байгаа. Хил нээх асуудал зөвхөн манай улсаас гадна олон улс орны асуудал. Ганц манай улсаас шалтгаалахгүй учраас зорчих боломжтой чиглэлүүдэд Зам тээврийн болон холбогдох яамдууд судалгаа тооцоо хийж ажиллаж байна” гэв.