ВИДЕО: С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс мөнгө авч, Шүүхээр шийтгүүлсэн тул Ерөнхийлөгчид дахин нэр дэвших ЭРХГҮЙ

ВИДЕО: С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс мөнгө авч, Шүүхээр шийтгүүлсэн тул Ерөнхийлөгчид дахин нэр дэвших ЭРХГҮЙ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс гарч, О.Цогтгэрэлийн АН-д элсэж буйгаа өчигдөр /2021.04.29/ мэдэгдэв. Тэрээр энэхүү шийдвэрээ “МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж Эрдэнэтчүүд надад саналаа өгөөгүй” гэж тайлбарласан. 

Тэгвэл С.Ганбаатар “Ерөнхийлөгчийн сонгууль дэвшихийн тулд Ерөнхийлөгч Х.Баттулгатай тохиролцож О.Цогтгэрэлийн АН-д нэгдсэн” гэх мэдээлэл.

-БНСУ-ЫН ИРГЭНЭЭС ХАНДИВ АВЧ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН С.ГАНБААТАРЫН БИЧЛЭГ ИЛ БОЛЖ БАЙВ-

Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвших үеэрээ БНСУ-ын иргэн Юү Ван Су гэгчээс 50 сая воннын хандив авсан гэх бичиг ил болж байсан. Энэ талаар ЦЕГ-аас, “Хандив авч байгаа бичлэг нь тавдугаар сарын 23-ны /2017.05.23/ өдөр С.Ганбаатарын гэрт болсон, ямар нэг засвар эвлүүлэггүй болох нь тогтоогдсон” гэж мэдэгдэж байв. Иймд түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээс татах асуудал яригдаж байв.

Учир Сонгуулийн тухай хуулиар С.Ганбаатар нь гадаадын иргэнээс мөнгө авах, сонгуулийн хандив босгох нь хориотой. Цаашлаад гадаадын иргэнээс хандив хүлээн авсан бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж, хүлээн авсан хандивыг улсын орлого болгох” хуулийн зохицуулалттай юм.

-С.ГАНБААТАР ГАДААДЫН ИРГЭНЭЭС ХАНДИВ АВСАН НЬ ТОГТООГДСОН ТУЛ ТОРГОЖ, НЭРИЙН ЖАГСААЛТААС ХАСАХ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙВ-

Тэгвэл С.Ганбаатарын гадаадын иргэнээс хандив авсан хэргийн шүүх хурал 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болж түүнд хуулийн хариуцлага хүлээлгэж байв. 

Тодруулбал, “С.Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Иймд Сонгуулийн тухай хуулийн 50.10 дугаар зүйлийн 50.10.2 дахь заалтад зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.  Мөн Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт зааснаар С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлсэн” гэж шүүхээс мэдээлж байв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Иймд С.Ганбаатарын энэ үйлдэл нь Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болгохын зэрэгцээ, УИХ-ын гишүүнээс нь ч эргүүлэн татах нөхцөл үүсэж болзошгүй байна.