Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэх заалтыг сонгуулийн хуульд оруулж анхны хэлэлцүүлгээр батлав

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэх заалтыг сонгуулийн хуульд оруулж анхны хэлэлцүүлгээр батлав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн.

Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэсэн. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан учраас ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй учир 7 минутад багтаан анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталсан юм.

Ингэснээр өмнөх Ерөнхийлөгч нар болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болов.

Харин өнөөдрийн /2021.04.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл “Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон бусад асуудлыг хэлэлцэх юм.