УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ

Эрдэнэт хотод бие дааж нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр "Ардчилсан нам намайг дэмжих байх. Би нэг намын дарангуйллын эсрэг нэр дэвшихээр шийдсэн. Ард түмэн ч дэмжих байх. МАН УИХ-д 62 суудалтай байгаа. Үүнийгээ ашиглаад намын даргаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр бусад улс төрийн хүчнээс өрсөлдөж болох бүх хүнийг зайлуулж байна. У.Хүрэлсүх ганцаараа яваад 62 гишүүнтэйгээ нийлээд манай улс нэг намын улс болох юм уу. Ийм шударга бус байж болохгүй. Ингээд өчигдөр орой өөрөө нэр дэвших шийдвэр гаргалаа.

Би даргаар нь ажиллаж байсан Ардчилсан намаасаа гараагүй. Харин намайг хассан. 2020 оны сонгуулиар би намаасаа нэр дэвших гээд С.Эрдэнэ рүү бичиг явуулахад "Намаас хассан тул боломжгүй" гэсэн хариу өгсөн. Ингээд бие дааж нэр дэвшсэн.

Дараа нь манай Сонгинохайрхан дүүргийнхэн эргээд холбогдож намайг намаас хассан нь хууль бус байсныг тогтоосноо хэллээ. Би намаасаа гараагүй. 1990 оноос хойш Ардчилсан намын гишүүн хэвээрээ л байгаа. Би таван удаагийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүн хүн. С.Ганбаатар бид хоёр байгалийн баялгийг ард түмэнд хүртээх ёстой гэдэг дээр адилхан байр суурьтай байдаг. Энэ тал дээр бол С.Ганбаатар намд хүч нэмээд орж ирж байгаад баярлаж байна" хэмээн хэллээ. АН-ын дотоод сонгуулийн хорооноос бүртгэж авсан нэр дэвшигчдэдээ 15:00 цагаас албан ёсоор хариу өгөх юм байна'' гэлээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 




Өнөөдөр үхэр өдөр

37 минутын өмнө