Өнөөдөр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихийг горилогчид намынхаа дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлж байна. Тэгвэл О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвших сунгаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар бүртгүүлсэн байна.
Энэ үеэр С.Ганбаатар, “Ерөнхийлөгч гэдэг албан тушаалын мөн чанар нь эрх баригчдад хяналт тавьдаг. Монгол оронд хяналт дутаж, төсөв, тендерийн шахаа их байна. Үүнийг зогсоохын тулд өөрт олдож байгаа бүх бололцоогоо ашиглана. Намын дотоод сунгаанд хэн ч ялсан байсан дэмжиж ажиллана. Хэрэв би ялбал уул уурхайг иргэддээ авчирна" гэсэн юм. О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийн бүртгэл өнөөдрийн 15:00 цаг хүртэл үргэлжлэх аж.