У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодруулах МАН-ын бага хурал өнөөдөр болно

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодруулах МАН-ын бага хурал өнөөдөр болно

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд энэ сарын 03-ны дотор нэр дэвшигчээ тодруулах хуулийн зохицуулалттай. Иймд АН-аас нэр дэвшигч тодроод байна.

Харин МАН-ын бага хурал өнөөдөр /2021.05.02/ зарлагдсан байна. Тус хурлаар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм. Тус намаас МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нэг нь нэр дэвшихээр өрсөлдөж байна гэж мэдэгдсэн. Гэсэн ч У.Хүрэлсүх МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.