ФОТО: Сүхбаатарын талбай дээр хоносон гишүүд УИХ-ын чуулганы үйл ажиллагааг алдагдуулав

ФОТО: Сүхбаатарын талбай дээр хоносон гишүүд УИХ-ын чуулганы үйл ажиллагааг алдагдуулав

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхгүй гэж СЕХ-ноос мэдэгдсэн тул, УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй.

Мөн өнөөдөр болж байгаа УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй асуудлаар Ц.Туваан мэдэгдэл хийсэн тул УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд хандаж “чуулганы индрийг буруу ашиглахгүй байх”-ыг сануулсан. Тэгвэл тэд УИХ-ын чуулганы танхимд орж ирэн, хуралдааны үйл ажиллагааг алдагдуулаад байгаа ажээ.

Гэрэл зургийн эх сурвалж: н.Аргуужин

Гэрэл зургийн эх сурвалж: н.Аргуужин