Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ Гашуун-Сухайт боомтод ажиллахаар хөдөллөө

Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ Гашуун-Сухайт боомтод ажиллахаар хөдөллөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрөөс /2021.5.6/ орон нутагт ажиллахаар мордлоо.Тэрбээр Гашуунсухайт боомтод ажиллаж, тус боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар шийдэл гаргах юм байна.

Мөн Гашуунсухайтын автозамын холболт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулах зэрэг асуудлуудыг энэ томилолтын үеэрээ анхаарч ажиллах аж. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ томилолтоороо бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх аж. Үүний зэрэгцээ орон нутагт хийгдэж буй вакцинжуулалтын явцтай танилцана. Тэрбээр маргааш нийслэлд буцаж ирэх юм байна.