ШУУД: Өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй Хууль зүйн сайд Х.Нямбаатар уулзаж байна

ШУУД: Өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй Хууль зүйн сайд Х.Нямбаатар уулзаж байна

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2021.05.05/ шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан. Иймд дээрх шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нарын гишүүд, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт долоон гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, тус суулт нь одоо ч үргэлжилж байгаа юм.

Тэгвэл яг одоо тус гишүүдтэй Хууль зүйн сайд Х.Нямбаатар ирж уулзлаа. Тэрээр хөл хорио тогтоосон энэ үед хууль зөрчиж жагсаал, цуглаан зохион байгуулахаа зогсоохыг шаардсан юм. Мөн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн газраас эмч нар ирж тус гишүүдийн эрүүл мэндийн байдлыг хяналтанд авах болсон талаар мэдээлж байна.