Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ

Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ

Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ. Түүнийг өнгөрөгч гуравдугаар сард музейн захирлаар томилсон бөгөөд ажлаа аваад удаагүй байгаа юм байна.

Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил хатуу хөл хорионы үеэр түр хугацаанд зогссон. Хөл хорио сулрах үед буюу тавдугаар сарын 8-наас бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж эхлэх бөгөөд ирэх долдугаар сарын 1-нд багтаан хүлээлгэж өгөх хэвээрээ байгаа аж.

Барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.