О.Чулуунбилэг: Н.Алтанхуяг ард түмний нэр барьж "Хүн дүүжлэх" тухай ярьж, бусдад заналхийлсэн

О.Чулуунбилэг: Н.Алтанхуяг ард түмний нэр барьж "Хүн дүүжлэх" тухай ярьж, бусдад заналхийлсэн

Өнөөдөр болсон АН-ын “4:11 мэдээллийн цаг”-ийн үеэр тус намын дэд дарга О.Чулуунбилэг УИХ-ын гишүүн О.Алтанхуягийн талаар дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрээр "Н.Алтанхуяг ард түмний нэр барьж бусдын амь насанд заналхийлнэ гэдэг болчимгүй үйлдэл. Шулуухан хэлэхэд үр хүүхдээ хураад, залууст сургаал айлдаад байж байх ёстой хүн залуусыг заналхийлж, бусдыг дүүжлэх тухай яриад байна. Энэ бүх болчимгүй үйл явдлыг Ардчилсан нам хариуцахгүй. Хэн нэгнийг алах, дүүжлэх, шатаах тухай ярьж байгаа бүх хүмүүс өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. СЕХ-ны шийдвэр гарсан учир настай улс төрчид дотоод тэмцлээ больмоор байна. Нийгмээ бусармаг зүйлд залуусыг бүү уруу тат гэж хэлье" гэсэн юм.