ШУУРХАЙ МЭДЭЭ: УИХ-ын гишүүдийн өлсгөлөн үргэлжилж, тэднийг албадан тараагаагүй байна

ШУУРХАЙ МЭДЭЭ: УИХ-ын гишүүдийн өлсгөлөн үргэлжилж, тэднийг албадан тараагаагүй байна

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр Н.Алтанхуягийг бүртгээгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганболд нар, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн уржигдар /2021.05.05/-аас эхлэн Сүхбаатарын талбайд суулт зарлаж эхэлсэн.

Харин тэд өчигдөр /2021.05.06/ клизм тавиулж, гэдэс дотроо цэвэрлүүлээд 03:00 цагаас эхлэн албан ёсоор “өлсгөлөн” зарлаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Мөн цагдаагийн байгууллагын эх сурвалж “тэдний энэхүү суултыг шаардлагатай тохиолдолд албадан тараана” гэж мэдэгдэж байсан ч, өнөөдөр /2021.05.07/ 08:00 цагийн байдлаар тус өлсгөлөн үргэлжилсэн хэвээр байна. Харин цагдаа болон дотоодын цэргийн алба хаагчид Улаанбаатар хотод бага тойрог /зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл/ үүсгэн, ихэнх хөдөлгөөнийг хязгаарлаж, хамгаалалт аваад байна.

Бага тойрог




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө