Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны айлчлалаа БНХАУ-д хийхээр болжээ. Хоёр тал бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд тов хараахан тодорхой болоогүй байна. Тус айлчлалаар өмнө нь ярьж байгаад гацаанд орсон төслүүдийг урагшлуулах зорилготой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрээр "БНХАУ-ын Ерөнхий сайдтай бид утсаар холбогдсон. Вакцинжуулалтын асуудал дээр ч БНХАУ-ын Засгийн газар манай улсыг дэмжиж ажиллаж байгаа. Мөн Ерөнхий сайдын айлчлал яригдаж байгаа. Энэ айлчлалын хүрээнд өмнө нь яригдаж байгаад гацаад зогсчихсон томоохон төслүүдийг урагшлуулах томоохон зорилтуудыг тавьсан байгаа.

Өнөөдөр бид олон жил гацчихсан байгаа төмөр замыг очиж үзнэ. Өргөн нарийн цариг хэрхэн холбогдох вэ гэдэг асуудал шийдэгдээгүй байгаа.

Бид хэрвээ энэ асуудлуудаа шийдэж чадвал одоо гарч байгаа нүүрсний экспорт нэг дахин нэмэгдэнэ. Цаашлаад бид нүүрсний экспортоо улам сайжруулж, нүүрс угаах ажлыг урагшлуулахаар төлөвлөж байна. Бид байгалийн баялгаа шууд гаргах биш, аль болох нэмүү өртөг шингээхэд анхаарах хэрэгтэй. Үүний тулд олон жил маргасан төмөр замаа холбох хэрэгтэй" гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө