О.Цогтгэрэл нар нийслэл болон 21 аймагт жагсаал хийхээр бэлдэж МАН сөрж бэлтгэжээ

О.Цогтгэрэл нар нийслэл болон 21 аймагт жагсаал хийхээр бэлдэж МАН сөрж бэлтгэжээ

Энэ сарын 5-ны өдөр /2021.05.05/ Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан. 

Ардчилсан намаас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэх хүний материалыг өгсөн. Харин Сонгуулийн ерөнхий хороо дээрх хоёр нэр дэвшигчээс ирүүлсэн материалыг нягталж, шалгаж үзээд С.Эрдэнийг хууль ёсных буюу Улсын дээд шүүх, улсын бүртгэлд бүртгэлтэй намын нэр дэвшигч мөн гэж үзээд хүлээж авсан байдаг. Иймд СЕХ-ны энэхүү шийдвэрийг О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намынхан буюу Н.Алтанхуяг нар эсэргүүцэж тэр өдрийн шөнөөс /2021.05.05/ Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа юм. Тэдний өлсгөлөн өнөөдөр ч үргэлжилж байна. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн долоон гишүүн уг өлсгөлөнг зарлаад байна. 

Тэгвэл тус гишүүд нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэгдэж Улаанбаатарт болон 21 аймагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна гэх мэдээллийг эх сурвалж өглөө. 

Өчигдөр нэр бүхий хүмүүс С.Зоригийн хөшөөтэй байранд Ардчилсан намын анхан болон дунд шатны үүрийн дарга нарыг дуудаж уулзан жагсаал зохион байгуулах асуудлаар ярилцжээ. Мөн 21 аймгийн салбар хороодын дарга нарт энэ тухай чиглэл өгсөн гэх мэдээлэл байна. Харин МАН үүнийг мэдэж сөрөг жагсаалд бэлтгэж эхэлсэн бөгөөд өчигдөр орой Тээврийн цагдаа, Цагдаагийн ерөнхий газар, дотоодын цэрэг зэрэг бусад хүчний байгууллагыг бэлэн байдалд шилжүүлж Их тойруугийн замыг хааж бэлтгэсэн билээ. Энэ нь сонгуулийн өмнө олон нийтийг хамарсан үймээн, самуун бослого тэмцэл гарахаас болгоомжилсон үйлдэл гэж эх сурвалж онцолж байна. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө