Г.Занданшатар: Энэ үйл ажиллагаагаа зогсоо

Г.Занданшатар: Энэ үйл ажиллагаагаа зогсоо

Сонгуулийн Ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн АН-ын бүлгийн таван гишүүн болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар хоёр дахь хоногоо өлсгөлөн зарлаж байна. Өлсгөлөн зарласан гишүүдтэй УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн очиж уулзлаа.

Тэрбээр  “Та бүхэн үндэсний эв нэгдэл, хууль ёсыг дээдэлнэ гэж тангараг өргөсөн. Үүний дагуу үндэсний эв нэгдлийг сахиулахыг хүсэж байна. Танай нам дотроо учраа олчихооч. Намын дотоод асуудлын төлөө энд өлсгөлөн зарлаж яах юм. Би та бүхний байр суурийг нэг бүрчлэн сонсъё. Манай өрөөнд очиж, асуудлыг эв зүйгээр, ёс суртахуунтайгаар ярилцъя. Энэ үйл ажиллагаагаа зогсоо. Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана, өлсгөлөн зарлана” гэв.

ҮЗЭХ: