УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо төв талбайд хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо төв талбайд хуралдаж байна

Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн УИХ дахь АН-ын таван гишүүн болон, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нийт долоон гишүүн хоёр дахь өдрөө өлсгөлөн, суултаа үргэлжлүүлж байна.

16.00 цагийн үед тэдэнтэй МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар биечлэн очиж уулзсан билээ. Тэгвэл яг одоо АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө үргэлжлүүлэх эсэх асуудлаар хуралдаж байна.