Ц.Ганзориг: Ард иргэд, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах мэдэгдлийг гаргаж байна

Ц.Ганзориг: Ард иргэд, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах мэдэгдлийг гаргаж байна

Маргаашаас буюу тавдугаар сарын 08-ны өдрийн 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж,  улбар шар түвшинд шилжиж буйтай холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийж байна.

Засгийн газрын хэвлэл, мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг “Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хөл хориог тавдугаар сарын 8-ыг хүртэл сунгасан. Хэдийгээр маргаашаас улбар шар түвшин рүү шилжүүлж байгаа хэдий ч халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Иймд УОК-оос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах мэдэгдлийг гаргаж байна.

  • Цар тахлын аюул хэвээр байгаа тул иргэн та шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байх
  • Албан байгууллага, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх
  • Вакцинд хамрагдсаны дараа ч тайвшрахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
  • гараа байнга ариутгах
  • Хүн хоорондын зайг ямагт баримтлах зэргийг иргэн бүхэн баримталж, өөрийгөө халдвараас хамгаална уу.

Түүнчлэн тэрбээр иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хүний нягтаршил ихтэй газар очихгүй байж чадвал тархвар судлаачид болон МУИС-ын математик тооцооллын гаргасан судалгаа, дүгнэлтээр бид долдугаар сар гэхэд халдварын ард тодорхой илт үр дүнтэйгээр гарч чадна гэсэн дүгнэлтүүд гарч байна” гэв. 

ҮЗЭХ: