Нэр дэвшигчээр бүртгэсэн Сонгуулийн ерөнхий хорооны “тогтоол” өнөөдөр гарна

Нэр дэвшигчээр бүртгэсэн Сонгуулийн ерөнхий хорооны “тогтоол” өнөөдөр гарна

Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 05 -ны өдөр МАН, АН, ХҮН -уудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан. Тэгвэл өнөөдөр /2021.05.08/ МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэж, тогтоол гарах юм байна. Харин Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх материалыг нь СЕХ хүлээж аваагүй тул, УИХ дахь АН-ын зарим гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ.