АНУ-ын прокурорууд 13-аас доош насныханд зориулсан “Инстаграм"-ын шинэ хувилбарыг эсэргүүцэж байна

АНУ-ын прокурорууд 13-аас доош насныханд зориулсан “Инстаграм"-ын шинэ хувилбарыг эсэргүүцэж байна

Өнгөрсөн гуравдугаар сард "Фэйсбүүк” компани 13-аас доош насны хүүхдүүдэд зориулсан “Instagram” платформын цоо шинэ хувилбар гаргах гэж байгаа талаараа зарласан билээ. Тэгвэл АНУ-ын 44 ерөнхий прокурор уг платформыг эсэргүүцэж "Фэйсбүүк”-ийн гүйцэтгэх захирал Марк Зукербергт захидал илгээжээ.

Тодруулбал, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, хувийн нууц, аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлнө гэж тэд үзсэн байна. Өмнө нь Хүүхдийн аюулгүй байдлын байгууллагууд, Конгресс үүнтэй төстэй байр суурийг илэрхийлж, Фэйсбүүкт мэдэгдэл хүргүүлж байсан юм. 

Харин Фэйсбүүк компани уг үйлчилгээ нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ онлайн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох болно гэж амлаж байна. Тус компанийн төлөөлөгч CNN Business-д өгсөн ярилцлагадаа “Хүүхдүүд аль хэдийнээ интернетийг чөлөөтэй ашиглаж чаддаг болсон.  Бид энэ байдлыг сайжруулж эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ хийж буй зүйлийг харах, хянах боломжийг олгохыг хүсэж байна. Түүнчлэн хууль тогтоогч, зохицуулагч байгууллагуудтай, тэр дундаа улсын ерөнхий прокуроруудтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. 

“Фейсбүүк” компанийн сошиал нийгмийн сүлжээний платформуудад насанд хүрээгүй хүн хаяг үүсгэх боломжгүй байдаг тул хүүхдүүд өөрийн бүртгэлээ хуурамчаар хийж, хаяг нээх нь түгээмэл байдаг аж. Тиймээс 13-аас доош насныханд тусгайлан зориулсан, эцэг эхийн хяналт дор ашиглах боломжтой “Инстаграм”-ын шинэ хувилбар гаргах болсон гэж “Фейсбүүк” тайлбарлаж байгаа юм.  

Эх сурвалж: CNN