ВИДЕО: Палестины бүлэглэл Израиль руу 100 гаруй пуужин харваж, орон сууцны блокыг нураажээ

ВИДЕО: Палестины бүлэглэл Израиль руу 100 гаруй пуужин харваж, орон сууцны блокыг нураажээ

Газын зурвас дахь Израилийн арми болон Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд өрнөж буй мөргөлдөөн сүүлийн өдрүүдэд хурцадмал байдалд шилжээд байна. 

Өчигдөр/2021.05.12/ Хамас бүлэглэлийн зэвсэгт дайчид Израилийн агаарын бүсийн Газын зурвас дахь 13 давхар орон сууцны блокыг устгасны дараа Тель-Авив хот руу 100 гаруй пуужин харважээ. Орон сууцны барилгыг пуужин харвахаас өмнө сулласан байсан тул шархадсан хүмүүсийн тоо харьцангуй бага байна. Гэхдээ хохирогчдын талаарх мэдээлэл тодорхой бус байгаа юм.  

Даваа гарагт Израилийн өмнөд хэсгийн Сдерот хотын нэг оршин суугч Хамас бүлэглэлийн пуужингийн цохилтод өртөж хөнгөн шархадсан. Сүүлийн жилүүдэд хоёр талын мөргөлдөөний улмаас нийт 31 хүн амь үрэгджээ. 

Еврей суурьшигчдын бүлэг Израилийн нийслэл Иерусалим хотын зүүн хэсэгт орших, голдуу Палестин гаралтай иргэд оршин суудаг Шейх Жаррах дүүрэгт амьдардаг зургаан Палестин гэр бүлийг хүчээр нүүлгэхээр шүүхэд зарга үүсгэсэн асуудал нь Газын зурвас дахь мөргөлдөөний нөхцөл байдал хүндрэх гол шалтгаан болсон юм. 

ҮЗЭХ:

Эх сурвалж: Guardian