"Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил 2022 оны аравдугаар сард дуусна"

"Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил 2022 оны аравдугаар сард дуусна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлын явцтай танилцаж байна. 

Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын ажлыг нийт таван багцад хуваан хийж байна. Эдгээрээс 45 км замыг барих дөрөвдүгээр багц хамгийн хүндэлтэй байгаа аж. Энэ нь Баруунхараагаас Хонгорын Сангийн аж ахуй хүртэлх үргэлжилсэн зам юм. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Одоо зам эхлүүлэхээсээ өмнө эхлүүлсэн замаа дуусгах нь чухал байна. Яагаад гэвэл хугацаа алдах тусам хүн хүч, зардал өснө. Мөн чанарын асуудал ч гарна. Иргэдийн бухимдал их байна. Цаашид шаардлагатай бүх зүйл дээр хүн хүчээ төвлөрүүлж, замуудаа дуусгах хэрэгтэй.

Мөн замын ажлын явцыг танилцуулах үеэр "2022 оны аравдугаар сарын сүүлээр Дархан-Улаанбаатар чиглэлийн зам холбогдож дуусна" гэдгийг хэлэв. 

ҮЗЭХ: