АН-аас гарсан Ц.Оюунгэрэл “Иргэний оролцооны нэгдэл нам”-ыг байгуулах болсноо зарлав

АН-аас гарсан Ц.Оюунгэрэл “Иргэний оролцооны нэгдэл нам”-ыг байгуулах болсноо зарлав

АН-ын даргын сунгаа болон тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах өрсөлдөөнд оролцож, ялагдал хүлээсэн УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл тус намын гишүүнчлэлээс гарч буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл тэрээр “Иргэний оролцооны нэгдэл нам”-ыг байгуулах болсноо өнөөдөр /2021.05.12/ орой зарлав. Энэ тухайгаа тэрээр, Баруун төвийн үзэлтэй, бүх шатанд нь ялгахгүйгээр оролцуулж чаддаг нам байлгахыг хүсэж байгаа. Иргэн хүнийхээ хувьд анх удаа намын нэр авлаа. Иргэний оролцооны нэгдэл нэрийг надад баталж өгсөн.

Залуучууд өөрийгөө бүртгүүлж, хэн нэгэн хүний “цүнх баригч” байх шаардлагагүй. Гар утаснаасаа намд элсдэг боллоо. Аппликейшнээр бүртгүүлж, хаана байгаагаас үл шалтгаалан намын улс төрийн үйл ажиллагаанд орж, цахим үнэмлэх авах боломжтой. Арван хоногийн турш сууж, намын дүрмээ боловсруулсан” гэжээ.